Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Цэндсүрэн ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан Улсын Гадаад худалдаа, эдийн засгийн харилцаа болон бизнес үйл ажиллагааны нэгдүгээр орлогч сайд Л.М.Изотоваг хүлээн авч уулзжээ.
Уулзалтаар Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний импорт, нийлүүлэлтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, газрын тосны салбарт хамтран ажиллах, тэр дундаа газрын тосны бүтээгдэхүүний худалдааны чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцсон байна.
Дэд сайд О.Цэндсүрэн, хоёр орны худалдаанд гарч буй гол бэрхшээлтэй зүйл нь манайхаас ОХУ-д бараа, бүтээгдэхүүн гаргахад экспортын гаалийн тариф өндөр байдгийг онцолжээ. Орлогч сайд Л.М.Изотова хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч, энэхүү асуудлыг ОХУ-ын Засгийн газарт уламжлахаа мэдэгдсэн гэж УУХҮЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )