Монголбанк албан ханшаас доогуур үнээр валютын арилжаа хийлээ

2023 оны 03 сарын 29

Өнөөдрийн дуудлага худалдаагаар Монголбанк 6 сая ам.доллар худалдаж, 12 сая ам.долларыг худалдан авчээ. Онцлог нь албан ханшаас доогуур ханшаар эдгээр арилжааг хийсэн байна.

Монголбанк цэврээр валют худалдаж авсан тохиолдол нь 2021 оны эхний улирлаас хойш 2 жилийн дараа дахин давтагдаж байгаа бөгөөд зах зээлийн нөхцөл байдал, эрэлт нийлүүлэлт тогтворжиж байгааг харууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top