“МАК Цемент” ХХК 70.9 сая ам.долларын зээлээ эргэн төлж дууслаа

2023 оны 03 сарын 29

Монгол Улсын Хөгжлийн банк “МАК Цемент” ХХК-д нийт 70.9 сая ам.долларын санхүүжилт олгосон бөгөөд төсөл амжилттай хэрэгжиж зээлийн эргэн төлөлтөө 1.5 жилийн өмнө буюу 2023 оны гуравдугаар сарын 27-нд бүрэн төлж дууслаа.

“МАК Цемент” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт “Хөх цав” хэмээх шохойн чулууны ордод түшиглэн жилдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай цементийн үйлдвэрийн төслийг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжилт олгосноор төслийн бүтээн байгуулалтын ажлыг бүрэн хийж, 2017 оноос эхлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж Монгол Улсын зах зээлд нийлүүлж байна. Сүүлийн жилүүдэд үйлдвэрийн хүчин чадлын 70-85 хувийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэглээний 50-60 хувийг хангаж байгаа юм.

Top