Насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан иргэнд ЯЛ ОНООЛОО

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 03 сарын 30

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас тус аймагт үйлдэгдсэн насанд хүрээгүй хүүхдэд садар самууныг сурталчилсан, уруу татсан, заналхийлсэн гэмт хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ.

Тодруулбал, Л гэгч нь 2022 оны 5 дугаар сараас эхлэн Говьсүмбэр аймгийн ахлах ангийн сурагч С-тэй фейсбүүк хаягаар танилцаж, насанд хүрээгүй гэдгийг нь мэдсээр байж садар самууныг сурталчилсан зураг, дүрс бичлэгийг үзүүлж, нүцгэн зураг бичлэгийг нь хийлгэх, бэлгийн харьцаанд орохыг санал болгох зэргээр садар самуунд уруу татаж, улмаар “мөнгө өгөхгүй бол нүцгэн зургийг чинь цахим орчинд тараана” гэж айлган сүрдүүлж заналхийлсэн байна.

Дээрх хэрэгт Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 /Заналхийлэх/, 16.8 дугаар зүйлийн 1 /Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд Л-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэжээ.

Иймд эцэг эхчүүд, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, цахим орчинд өөрийгөө хэрхэн хамгаалах талаар ярилцаж, сэрэмжлүүлж байх нь дээрх төрлийн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлээрэй. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.16.133) 2023 оны 04 сарын 03

muusain altsgar ohiduudad bas ih ym bii yah gej tanihgui hund altsganaj nutsgen zurgaa yvuuldiin t

2  |  0
Top