Банкны системийн үзүүлэлтүүд, эрсдэлийн төлөвийн талаар Монголбанкны Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газраас танилцуулсан мэдээллийг хүргэе.
Банкны системийн нийт актив 2022 онд өмнөх оноос 5.0 их наяд төгрөгөөр (12.2 хувиар) өсөж 45.8 их наяд төгрөгт хүрлээ. Зарим банкууд гадаадын байгууллагатай урт хугацаат санхүүжилтийн гэрээ байгуулсан, Төрийн банк, Голомт банк олон нийтэд хувьцаагаа арилжаалж санхүүжилт босгосон, банкуудын зээл олголт багассан зэргээс шалтгаалан банкуудын мөнгөн хөрөнгө өмнөх оноос өссөн нь банкны системийн нийт актив өсөхөд голлон нөлөөлжээ. Банкны системийн пассив 2022 онд 41.0 их наяд төгрөгт хүрч өмнөх оноос 4.0 их наяд төгрөгөөр (10.9 хувиар) өслөө. Мөн банкны системийн чанаргүй зээлийн үлдэгдэл 2022 онд өмнөх онтой харьцуулахад 95.0 тэрбум төгрөгөөр (4.8 хувиар) өсөж 2063.7 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )