“Сэндбокс зохицуулалтын орчны журам”-ыг шинэчилжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 04 сарын 04

Технологид суурилсан шинэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хязгаарлагдмал орчинд туршиж, тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний шинж чанар, онцлогт тохирсон хууль эрх зүйн зохицуулалтын орчныг бүрдүүлэх, сайжруулах зорилгоор “Сэндбокс зохицуулалтын орчны журам”-ыг Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчийн  хамтарсан тушаалаар шинэчлэн баталжээ.

Журмын шинэчилсэн найруулгаар сэндбоксод орох хүсэлтийг хугацаа харгалзахгүй хүлээн авах, сэндбоксын орчинд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг цаг алдалгүй турших боломж бүрдсэн төдийгүй сэндбоксын оролцогчдод тавигдах шаардлага, үйл ажиллагаатай холбоотой харилцаа нь илүү тодорхой болсон.

Мөн сэндбоксын асуудал хариуцсан нэгжийн чиг үүргийг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлэх ба зах зээлийн оролцогчид Сэндбоксын албаар дамжуулан зохицуулагч байгууллагуудтай харилцаж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ турших боломж бүрджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top