ШИНЖЭЭЧ: 2023 онд дундаж инфляц 10.9%-тай байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 04 сарын 04

АХБ-ны шинжээчдийн үзэж буйгаар бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт доголдох, гадаад худалдаа тасалдах эрсдэл буурахтай уялдан Монгол Улсын жилийн дундаж инфляцын түвшин 2023 онд 10.9%, 2024 онд 8.7% болж буурахаар байна. Гэхдээ төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах болон дотоод эрэлт нэмэгдэх нөлөөгөөр инфляц төв банкны зорилтот түвшин болох 6%-иас өндөр хэвээр байх төсөөлөлтэй байгаа юм.

Цаашид төсвийн зардлыг хумих нь макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжих бөгөөд хувийн хэвшил шахагдах сөрөг нөлөөг багасгана. Гадаад худалдаа тасалдах эрсдэл багасаж, тээврийн зардал буурахтай уялдан үйлчилгээний дансны алдагдал буурахын зэрэгцээ барааны экспорт нэмэгдэхтэй холбоотойгоор төлбөрийн урсгал дансны алдагдал буурахаар байна гэж үзжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
крөнтин(66.181.190.198) 2023 оны 04 сарын 04

яаж тийм байх юм бэ? өлөн бөөс хүрэлбаатарын захиалга. одоо 18% байгаа инфляц яагаад ч нэг оронтой тоонд орохгүй. битгий ядарсан улсуудын тархи толгой эргүүлээд бай. инфляцийн хамгийн гол үзүүлэлт болох гол нэрийн хүнсний барааны үнийн өсөлт. гэтэл 12-с 100 дахин өссөн байна. нөгөө талдаа цалин тэтгэвэр өсөлт үгүй.

0  |  0
Top