Монголбанкны гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар /2023.04.04/ банкууд 13 сая ам.доллар худалдах, 1 сая ам.доллар худалдан авах саналыг тус тус ирүүлжээ. Монголбанк саналыг биелүүлээгүй аж.
Своп, форвард арилжаагаар банкууд 10.0 сая ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг мөн Монголбанк биелүүлээгүй байна.
Гадаад валютын албан нөөц хоёрдугаар сарын байдлаар 3.4 орчим тэрбум ам.доллар байгаа юм. Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 3515.02 төгрөг байна.
Сэтгэгдэл ( 2 )
Төгрөг угаасаа чанга шүү дээ. Манай наймаачид хяналтгүйгий нь далимдуулж өөрийнхөө мөнгөний ханшийг унагаагаад байгаа нь нууц биш. Дуртай нь эд бараагаа хэд дахин нэмээд байхаар доллар ноёрхолгүй яах вээ...
Банкуудад долларын илүүдэл бий болж байна даа. Аштай юу даа ханш буурах нь.