Инфляц хоёр сар дараалж 12.2 хувиар өслөө

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 04 сарын 06

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны гуравдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.2 хувь, өмнөх оны эцсээс 3.4 хувь, өмнөх сараас 1.0 хувиар өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

 

Өмнөх оны мөн үеэс 12.2 хувиар өсөхөд:

 

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 17.3 хувь,
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 9.0 хувь,
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 13.5 хувь,
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 13.8 хувь,
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.2 хувь,
  • Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 5.4 хувь,
  • Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 20.1 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Сануулахад, инфляц 2023 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.2 хувь, өмнөх оны эцсээс 2.4 хувь, өмнөх сараас 1.2 хувиар өссөн дүнг Үндэсний статистикийн хорооноос танилцуулж байсан. Тэгэхээр инфляцын өсөлт хоёр сар дараалан 12.2 хувьтай гарлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top