Монгол Улс, БНСУ, ОХУ, БНХАУ зэрэг орны 70 гаруй инженер, мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид оролцсон “Зүүн Азийн төмөр замын холболтыг бэхжүүлэх” сэдэвт олон улсын семинар /2023.04.05/ Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн семинараар Монгол Улсын Сангийн яам, Зам,тээврийн хөгжлийн яам, БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Түүнчлэн “Зүүн Азийн төмөр замын нийгэмлэг” үүсгэн байгуулах ажлын хүрээнд Монгол Улсын хөгжлийн стратегийг уялдуулах төсөл”-ийг “Монголын төмөр зам” ТӨХК, “Солонгосын тээврийн судалгааны консорциум” хариуцан хамтран хэрэгжүүлж байна.
“Зүүн Азийн төмөр замын холболтыг бэхжүүлэх” сэдэвт олон улсын семинарын хүрээнд:
Монгол Улсын логистикийн хөгжлийн стратеги болон бодлогыг хөгжүүлэн хэрэгжүүлэх;
Төмөр замын төслийн барилгын ажлын санхүүжилтийн загвар болон удирдлагын системийг боловсруулах;
Сайншанд-Баруун-Урт-Хөөт, Тавантолгой-Даланзадгад-Нарийнсухайт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулах чиглэлээр судалгааны ажлууд хэлэлцэгдэж, цаашид дээрх чиглэлээр төлөвлөгөөт ажлуудыг үе шаттай хийж хэрэгжүүлэхээр боллоо.
Уг олон улсын семинарт Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү, БНСУ-ын Тээврийн судалгааны хүрээлэнгийн Тэргүүн Өү Жэй Хэк болон Yooshin engineering corporation, KORAIL, KIGAM институтийн төлөөлөгчид болон дээр дурдсан улс орнуудын төлөөллүүд оролцлоо.
Сэтгэгдэл ( 0 )