“Шүүр” ажиллагааны дараа ТӨРИЙН АЛБА ТУНГАЛАГШИХ УУ!

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 04 сарын 07

Авлигатай тэмцэх 5Ш багц ажиллагааны нэг болох “Шүүр”-ийн хүрээнд төрийн алба, төрийн өмчийг “шимэгчид”-ээс салгахыг зорьж буйгаа засгаас мэдэгдэж буй. Идэвхтэй ажиллах хүчнээс 200 гаруй мянгыг нь шингээсэн, төсвөөс цалинждаг  төрийн албыг тогтолцоогоор нь эргэн харах нь цаг үеийн шаардлага гэхэд болох байх.

Түүнчлэн хэрхэн яаж өөрчлөлтүүд хийгдэх вэ гэдэг асуудал нийгмийн анхаарлын төвд байгаа энэ үед  Улсын Их Хурлын чуулганы /2023.04.06/  нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны тайланг  хэлэлцлээ.

Энэ үеэр  Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, төрийн албаны төлөвшил, хөгжлийн өнөөгийн байдал, чадахуйн зарчмын хэрэгжилт, төрийн албан хаагчийн сахилга хариуцлага, ёс зүй, төрийн албаны сургалт, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр өгсөн мэдээллийг хүргэе.

2022 онд  төрийн албаны ерөнхий шалгалтыг 2 удаа зохион байгуулснаар төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөц 3739-өөр нэмэгдэж, нийт 14000-д хүрсэн байна. Төрийн захиргааны удирдах албан тушаалын 729, гүйцэтгэх албан тушаалын 5042, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн 358 албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг зохион байгуулснаар 3731 иргэнийг нэр дэвшүүлж томилуулжээ.

Ёс зүйн зөрчлийн тоо өмнөх оноос бага зэрэг буурсан нь сахилга, хариуцлага, ёс зүйг сайжруулах талаарх Улсын Их Хурлын бодлого, Төрийн албаны зөвлөл болон төрийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа соён гэгээрүүлэх болон нөлөөллийн олон талт үйл ажиллагаа нь төрийн албан хаагчдын харилцаа хандлага, ёс зүй, соёлд тодорхой хэмжээний эерэг нөлөөлөл үзүүлж эхэлсний үр дүн хэмээн үзжээ.  Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын  үр дүнд 453 байгууллагын 7178 албан хаагчийн томилгоонд хяналт шалгалт хийж,  1489 зөрчилтэй томилгоог илрүүлж, хуульд нийцүүлэх арга хэмжээ авсан байна.

 Шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлэх нэг механизм бол шийдвэр гаргагчдын төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хяналт тавих шинэ хуулийн зохицуулалт хэмээн үзэж, төрд хохирол учруулсан хууль бус шийдвэр гаргасан 27 албан тушаалтанд холбогдох 303 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх шаардлага хүргүүлж, уг шаардлагыг биелүүлээгүй 7 албан тушаалтанд холбогдох 107 сая төгрөгийн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа ажээ.

Мөн иргэний хэргийн шүүхээр13 хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, төрд учруулсан 145.7 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Үүнээс 39.5 сая төгрөгийг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлж төрийн сангийн дансанд төвлөрүүлсэн бол үлдсэн 102.2 сая төгрөгийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад хандаад байгаа талаар танилцуулав. Ковидын хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн хугацаанд төрийн албанд томилогдсон нийт 2.808 иргэний томилгоонд өнгөрсөн онд хяналт хийж, зөрчлийг арилгуулах талаар анхаарал хандуулан ажиллаж, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй 794 иргэнийг төрийн албанаас чөлөөлүүлж, шаардлага хангасан 823 иргэнийг сонгон шалгаруулалтад оруулж  төрийн албанд жинхлэн томилуулах арга хэмжээ авчээ. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрх хасагдсан иргэдийг “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо” цахим системд бүртгэн, хяналт тавих ажлыг эхлүүлсэн байна.

2019-2022 онд шүүхийн шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрх нь хасагдсан нийт 579 иргэн санд бүртгэгдсэнээс 227 нь Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, гэм буруутай нь тогтоогдсон байна. Эдгээр албан хаагчдыг төрийн албанаас чөлөөлөх хуулийн заалтыг хэрэгжүүлэн  ажиллаж байна. Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сайжруулах чиглэлээр цаашид авах арга хэмжээний санал, төрийн албаны хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, мэдлэг, ур чадвар, туршлагад суурилсан, хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг бэхжүүлэх, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааны талаар цаашид авах арга хэмжээний талаар  саналыг танилцууллаа.

Төрийн албаны зөвлөлийн даргын танилцуулснаар төрийн албан дахь нөхцөл байдал ийм байна. Тайланг хэлэлцэх үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, төрийн алба цүнх баригчдаар дүүрээд, нэр хүнд нь унаж байна. Монгол төрийн албыг аль ч нам, эвслийн үед  дампууруулж ирснийг одоо таслан зогсоох ёстой гэсэн юм.

Цаашид Засгийн Шүүр ажиллагааны хүрээнд, Улс төрд нөлөө бүхий этгээдийн хууль ёсны орлогоос давсан хэрэглээг таслан зогсоох, нийтийн албанд танилын хүрээгээр томилогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх;   Авлига, албан тушаалын гэмт хэргийн хариуцлага гарцаагүй байх, холбогдсон этгээдийг нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэх; Төрийн алба, төрийн өмчийг “шимэгчид”-ээс салгах; Авлига, албан тушаалын гэмт хэргийг хуулийн хүрээнд бүрэн гүйцэт, шуурхай шалган шийдвэрлүүлэх зэрэг ажлуудыг шат дараатай хийх гэж буйгаа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлээд буй. Эдгээр ажлууд хийгдсэнээр төрийн алба тунгалагших уу гэдэг хүлээлт нийгэмд байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
FF(203.217.139.240) 2023 оны 04 сарын 09

Khun shuurdene gej baigaad udakhgui uursduu ekhleed shuurduulchikhvee!!!

0  |  0
Зочин(66.181.161.131) 2023 оны 04 сарын 08

Тэр ч юу л бол. Ерөөсөө авилга, хулгай бол Монгол хүний моральтай холбоотой. Монгол хүн түүхэндээ аливаа асуудалд орохоороо түүнийг тойрч гарах аргалах талаар л арга ухаанаа уралдуулахаас биш өөрийн буруу, ингэж болохгүй юм банйа гэж огт ухаарахгүй явж ирсэн. Хулгай хийгээд баригдлаа. Золиг гэж гэнэдчихлээ, дараагийн удаа энэ муу цагдааг л аргалчихвал учиртай юм байна даа л гэж хардаг. Олон Ш операц хэрэгжүүлээд авилгачидын арга улам л нарийсна. Түүнээс Монгол хүний сэтгэхүйд өөрчлөлт олигтой гарахгүй л болов уу. Гэхдээ бөөсөө нэг сайн түүгээд авахад дараа нь сайхан байдаг. Дахиад л бөөстөнө.

0  |  0
DR. ADITYA(197.211.63.73) 2023 оны 04 сарын 08

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. ADITYA(197.211.63.73) 2023 оны 04 сарын 08

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Зочин(192.82.68.48) 2023 оны 04 сарын 09

Зөв шүүрдвэл цэвэрлэвэл эрүүл цэвэрхэн тайван тунгалаг болох биз

0  |  1
Top