Монгол Улсын гадаад сурталчилгааг эрчимжүүлэх хүрээнд олон улсын тинк танк болон томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж.
Энэ хүрээнд Си Эн Эн, Блүүмберг, Би Би Си, Файнаншл Таймс, Экономист, Нэйшнл Жеографик, Вандерласт зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн сувгуудтай хамтын ажиллагааны талаар яриа хэлэлцээ хийж, одоогийн байдлаар, Си Эн Эн агентлагтай 18 сарын хугацаатай гэрээ байгуулан, Монгол Улсын талаар видео реклам түгээх, нийтлэл бичих зэрэг ажлууд хийж эхэлсэн гэж Гадаад харилцааны сайд хэллээ.
Олон улсад Монгол Улсын өсөн нэмэгдэж буй нэр хүнд, сурталчилгааны оновчлолоор 2021 оны байдлаар 4 000 хандалттай байсан бол 2022 оны эцэс гэхэд 7 200 болон нэмэгдэж, манай улсын талаарх эерэг сэтгэгдэл 2021 онд 12 хувь байсан бол 2022 оны эцсээр 28 хувь болжээ.
Олон улсын хэвлэлүүд Монгол Улсын эдийн засагт гарч буй эерэг үзүүлэлт, дээд хэмжээний айлчлал, Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхэлсэн болон уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр борлуулж буй зэрэг дөрвөн гол сэдвийг голчлон хөндсөн байна. Түүнчлэн Кембридж Кингс байгууллага манай улс дахь хүний эрх, ардчиллын ололт амжилтын талаар, Өү Эс Эс Девелопмент Институт олон улсын тинк танк байгууллага Шинэ сэргэлтийн бодлогын талаар томоохон судалгааг тус тус хийж, гаргасан гэв.
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн сэтгүүлийн тусгай дугаарт манай улсаас дэлхийн өвд бүртгэгдсэн газруудын тухай болон өвийн чиглэлээр баримталж буй бодлого, стратеги, хамгаалалтын менежментийн талаар, ХБНГУ-ын Берлин хотын “Миний дүүрэг” сэтгүүл, Нидерландын Хаант Улсын “Дипломатик Ворлд”, Францын аялал жуулчлалын “Пети Фүттэй” сэтгүүлд Монгол Улсын талаар тусгай нийтлэлүүдийг англи, герман, франц хэлээр хэвлүүлж олон улсын томоохон үзэсгэлэн яармаг, соёлын өдөр зэрэг арга хэмжээний үеэр түгээсэн гэсэн мэдээллийг УИХ-д танилцууллаа.
Сэтгэгдэл ( 2 )
Овоодоо...
орос монгол 2 улсад л хулгайч луйварчид төр засаг барьж байна даа , тэднийг эсэргүйцэж үгээ хэлсэн иргэдээ шорон гянданд хорьж дуугуй болгодог