УУХҮЯ-наас долоо хоногийн статистик мэдээлэл танилцууллаа.
Гуравдугаар сарын 31-ээс дөрөвдүгээр сарын 6-ны өдрүүдэд нүүрс экспортын 8583 автомашин, 1443 чингэлэг тээвэр, 1020 AGV тээвэр хийгдсэн байна. Тайлант хугацаанд 1,161.9 мянган тонн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 442 хувь буюу 4.4 дахин өссөн. Оны эхнээс 15,021.1 мянган тонн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 12,322.2 мянган тонноор буюу 4.6 дахин өсжээ.
Харин 384 автомашин, 150 чингэлэг тээврээр зэсийн баяжмал экспортолсон байна. Оны эхнээс нийт 356.6 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 8 хувиар өссөн байна.
Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 89 автомашин, 1469 чингэлэг тээвэр хил нэвтэрсэн. Оны эхнээс нийт 1,388.6 мянган тонныг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 100.6 хувиар өсөв. Тайлант 7 хоногт 111.8 мянган тонн төмрийн хүдэр, баяжмал хилээр гарчээ.
Төв банк оны эхнээс дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар 2.65 тонн алт худалдан авжээ.
Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 32 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 41.2%, зэсийн баяжмал 27.7%, төмөр 16.5%, алт 13.3%, газрын тос 18.8%, цайр 59.9%, хайлуур жонш 46.7% тус тус байна.
Сэтгэгдэл ( 0 )