Гадаад валютын нөөц өмнөх сараас 1.30 хувиар өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 04 сарын 12

Гадаад валютын албан нөөц гуравдугаар сарын байдлаар 3 тэрбум 438 сая 460 мянган ам.доллар болжээ. Энэ нь өмнөх сараас 1.30 хувь, оны эхнээс 1.10 хувь, жилийн өмнөхөөс 3.60 хувиар өссөн дүн юм.

Хоёрдугаар сард валютын нөөц 3 тэрбум 394 сая 730 мянган ам.доллар болж, өмнөх сараас 4.63 хувь, оны эхнээс 0.14 хувь, жилийн өмнөхөөс 7.87 хувиар буураад байсан. Тэгвэл гуравдугаар сард дээрх өсөлтийг үзүүлжээ.

Тодотгоход, Монголбанк гуравдугаар сард 1,018.0 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс  хойш 2.2 тонн үнэт металл худалдан аваад байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.26.156) 2023 оны 04 сарын 12

10 тэрбум сая долларын нөөцтэй байж л амьсгаа вана

0  |  0
Top