Л.Наранбаатар: ТУЗ-ийн даргаас компанийн автомашиныг буцаахыг шаардаж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 04 сарын 14

Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал “Ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс Төлөөн удирдах зөвлөл (ТУЗ)-д байгаа учир ажил явуулахад хүндрэлтэй байгаа” талаар байр сууриа илэрхийлсээр буй.

Тухайлбал, “2023 онд бид 400 мянган тонн цемент үйлдвэрлэх зорилтоо тавьж байна. Шохойн үйлдвэрээ барьж байгуулах зорилтоо тавьж байна. Төсөл, судалгааны түвшинд ахиц гарч байна. Харамсалтай нь энд саатал гарч байгаа. Гол саатал нь манай ТУЗ-өөс гарч байгаа. ТУЗ-ийн ашиг сонирхол бүхий гишүүдээс гарч байгаа. Аудитын хорооны дарга н.Буянхишиг гэж хүн байна, байгаль орчны мэргэжилтэй. Аудитын хорооны дарга бол дотоод аудитыг томилдог, санхүүгийн асар өндөр мэргэжилтэй хүн байх ёстой. Засгийн газрын “Шүүр ажиллагаа”-нд энэ хүн бол мэргэжил, боловсролын хувьд тэнцэхгүй. Энэ бол шүүрдүүлэх ёстой хүн. З.Энхболд гэж хүн бас байгаа. Үйлдвэрт маск шахдаг, өөрөө ТУЗ-ийн гишүүн. Бас л аудитын хороонд орчихсон байгаа. Шалгадаг хүмүүс нь бүгд ашиг сонирхлын зөрчилтэй байхаар үйлдвэрийн төлөвлөгөөг батлахгүй. Зохион байгуулалтайгаар аудитын тайланг ТУЗ-өөр хэлэлцээгүй. Хувьцаа эзэмшигчдээр хэлэлцэгдээгүй. Үүний дараа олон нийтэд ил болох ёстой тайланг эхний шатанд нь авангуутаа бот хаягуудаар өгч, “сахал” Д.Эрдэнэбилэг гэдэг хүнтэй нийлээд манай үйлдвэрийн зүгээр ажиллаж байгаа ажилчдын тархийг угааж, үйлдвэрийг зогсоох хэмжээнд авчирч байна. Үүнээс болж манай цементийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүтэн нэг сараар тасарч явж байна. Энэ тасалдалд ТУЗ-ийн ашиг сонирхол бүхий этгээдүүд хариуцлага хүлээх ёстой ч хариуцлага огт хүлээхээргүй байна. н.Буянхишиг, З.Энхболд, ТУЗ-ийн нарийн бичиг, цементийн наймаатай холбоотой  болчихоод байгаа н.Агар зэрэг хүмүүс болих хэрэгтэй” гэсэн хатуу байр суурь илэрхийлж, бодлогоор үйлдвэрийн ажилд саад учруулж байгаа тэдгээр хүмүүст шаардлага тавихаа мэдэгдээд байгаа.

Өнөөдөр гэхэд тэрбээр “ТУЗ-ийн дарга Ц.Баяр-Эрдэнээс Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжүүлж, компанийн авто машиныг буцаан өгөхийг шаардлаа. Нийт 12.3 сая төгрөг үргүй зарсныг нэхэмжилж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлд шаардах бичиг өгсөн. Зардлын баримтыг хавсаргав” гэсэн мэдээллийг олон нийтэд ил болгоод байна.
 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (120.29.68.109) 2023 оны 04 сарын 16

Цүнх баригч сайн ажиллаж чадахгүй шдээ .. Толгойн чадал нь хүрэхгүй ..

0  |  0
Алдаг шунал вэ (64.119.23.169) 2023 оны 04 сарын 16

Хахахаха нэг пээдийсэн арчаагүй новш л явж бгаа байхдааа

1  |  0
Uu huurhii(202.126.88.70) 2023 оны 04 сарын 16

udur bolgon darhan hotoos ajildaa yawhaa mahinii benzin ih bolj bgaa daa mungun dun bol undur garch bgaa daa\n

2  |  0
Naraa(66.181.160.31) 2023 оны 04 сарын 15

Umnugoviin oron nutgiin jijig 5 n tolgoin TUZ aimgiin turiin zahirgaaniihan turiin albadiin darga erhlegch nar yag adilhan ajnaigiin bugs doloogchdoor duurtsen l baigaa shuu tsavchaal baihgui bol ajil hiihgui surguuli tsetserleg barihgui tsartsaagaad baigaa hirnee hen hezee hediid ashilah ni todorhoigui bohriin nuh uhaal baij baidag 3 n saihan horoolold barag duusah duhsun surguuli tsetserleg barag l 3 Jil tsartsaj butsaad nurah shahuu bolj ger horoolliin huuhduud 2 uvul taldaa 5-6 km nohoid tuulguulj chih hatsraa hulduuj yvhad hulgaich darga gishuud ni ogt henegguil baihiin erunhii said a

0  |  0
7(66.181.160.35) 2023 оны 04 сарын 15

Зөв

0  |  0
Баатар (202.126.90.1) 2023 оны 04 сарын 15

Энэ ёстой араас хутга шаадаг буруу хүн байна даа, гэнэн хүмүүжил хүнээрээ байгаа МАН хан эрт мэдэж зай авцгаа !!!

1  |  1
Ээ чааваас(66.181.161.211) 2023 оны 04 сарын 16

Юу вэ тийм хэцүү амьдралтай хүн юмуу ганц цонхны шил арьчих ч өөрөө авах чадваргүй байхдаа яахав дээ Улсын мөнгөөр хүндэтгэж байна дөө

1  |  1
Зайлуул(66.181.179.21) 2023 оны 04 сарын 14

Өө хөөрхий төрийн мөнгөөр бийлэгжүү болж харагдах гэсэн хулгайч бна шдээ

0  |  0
Top