"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашиг тараах эсэхийг энэ сарын 28-ны өдөр компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдэх юм.
Хэрэв ногдол ашиг тараахаар шийдвэрлэвэл 1072 хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэдэд 100 гаруй мянган төгрөгийг хуваарилах аж. Гэхдээ хувьцаа эзэмшигчдийн хурлаар ногдол ашиг тараах уу, нүүрс угаах үйлдвэр тараах уу гэдэг хоёр асуудал дээр шийдэл гаргах юм.
Энэ талаар БЭТ Ж.Ганбат "2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн 2.5 сая иргэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 18.4 хувийг эзэмшиж байгаа. 2020 онд нэг иргэнд 96 мянган төгрөгийн ногдол ашиг тараасан. Өнгөрсөн 2022 оны тайлангаар 1.3 их наядын ашигтай ажилласан. Үүнийг хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэндээ өмнөх шиг зарчмаар ногдол ашиг хуваарилбал нэг хүнд 100 гаруй мянган төгрөг ногдоно. Гэхдээ угаах үйлдвэрээ дуусгах шаардлага байгаа. Угаах үйлдвэрээ ашиглалтад оруулаад орлогоо нэмэгдүүлэх нь чухал. Тиймээс ногдол ашиг тараах уу, угаах үйлдвэрээ барих уу гэдэг асуудал байна" гэдэг мэдээллийг өгсөн.
Сануулахад, УИХ-ын нэр бүхий гишүүд 2023 оны нэгдүгээр сард “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, иргэдийн хяналтад оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, УИХ-ын даргад Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн.
Тус тогтоолын төсөлд 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор төрсөн Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэлтэй иргэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг эзэмшдэггүй тул төрийн эзэмшлийн хувьцаанаас 40 хүртэлх хувийг шинээр эзэмшүүлэх болон Монгол Улсын иргэн бүрд хувь тэнцүүлэн нэмж эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж, байгалийн баялгаас иргэн бүр тэгш хүртэх боломжийг олгох талаар тусгасан байдаг.
Гэхдээ энэ асуудал одоогоор шийдэгдээгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэрэв иргэдэд 1072 хувьцааны ногдол ашиг тараавал 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор төрсөн хүүхдүүдэд хараахан оногдохгүй гэсэн үг.
Жич: Иргэн та “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаагаа ЭНД ДАРЖ шалгана уу!
Сэтгэгдэл ( 31 )
Монгол ашиг гэхээс илүү алддагтай ажилж бна.Дарга нар идээд иргэд мөнгө авч болохгүй юу.Яаж иргэдээс хулгай хийх үү гэж өдөр шөнөжингөө боддог юм уу хаашийн оюу толгой ашиглалтанд орсоноос хойш монгол ядуурал нөмөрч дарга нарын хулгай гэмт хэрэг бүүр тоогоо алдлаа ер нь гэмт хэргээрээ дэлхийг тэргүүлж байгаа байхаа.
Иргэдэд ноогдол ашиг өгөх ёстой. Тэр нүүрс угаах үйлдвэрээ зардлаасаа барьж байхгүй юугаа хийж байсын өөрсдөө идэж уухаас өөр юм хийхгүй байж ноогдол ашиг өгөхгүй бол иргэд бүгд гарч жагсаж ЗГ огцруулбал таарна.
Авъяаа. Өмнөх жилүүдийнхийг ч гэсэн нөхөж өгвөл таарна. Өөрсдөө болохоор өчнөөн л идэж уудаг биз дээ.
Чадахгүй өр зээлэндээ өгнө өөрсдийнхө хаврын ядаргааг ч тайлах дархлаана дэмжих зүйлээ зарим хүмүүс нь авч чдкү бгаа бх наад зах нь тмээс төр засаг жоохон ч бол уу энэрэнгүй эх орныхо эзэд болсон ард иргэдээ хайрлаж туслаж болкү юу бусад орон шиг жил болгон хувьцаа өгдөггү биздэ нэг өгөхдөө хаа хаанаа үр дүнтэй дэм болохуйц байж болохгү юм уу / буруу зүйл бичсэн бол уучлаарай/.
2сая нтр гээд байгаагүй юм уу ямар аймар огцом 100000 болж бнаа
Mongol ulsii irgen bvr gerchilgeegee awsan ter odroos l awtomataar huwitsaa vvsdev bj boldoggvi ym bhdaaa busd uls hvvhed mendlengvvt l iim tiim bvh ym ni shiidegdjihsen bhiin manaih l gj baylagaa zarj gazraa zarj orond barigdaj yduursan uls bhiin deer suuj bga 76 yer nj yu boddog bol ideed l negneesee ilvv ideh gj uraldsaar btal ard tvmen chin hoosorsoor l bhuu
Noogdol ashgaa awmaar bn amidral hetsuul bnshuu yuch medehgv baychuud bhiimaa
1072 хувьцаа ногдол ашйгаа авьяа нөхөж авьяа зээлээ ханаа хурдан өгч 2sai ogin gesin be
Нүүрс угаах үйлдвэрээ идэж уусан офшоороосоо барь ард түмэндээ ноогдол ашгаа бүтэн 3-н жилээр нь өг үргэдээ бага доромжил удахгүй сонгууль чинь боллоо сайхан үгээрэй ард түмнээ хуураад гоё гоё яриад ирдэг биздээ
ovchtei nadad 100 000 xeregtei
Монголчуудыг тоо мэддэггүй боловсролгүй гэж доромжлох эрх байхгүй шүү! Та нарын хувьцааны бодлого хамгийн доод үнэлэмжээр тооцсон тоо ашигын 20% гэхээр ингэж боддоггүй л байх шүү!
Өрх толгойлсон ээж аав,тахир дутуу иргэддээ 10жилээр нь бодож ноогдол ашиг тарааж өг! Мөн хувьцааг олон улсын зах зээлд борлуулалтанд гаргаж хайрлана уу зарах нь зараад авах нь аваад зайцгаана биз!
Ганбат юу яриад байна өмнөх онуудын ногдол ашигаа авьяа ганбат чинь өмнө нь түзэд байсан хүн дахиад түз днь очоод мөнгийг нь яааж идэхээ боловсруулж байгаа байх
Хулгайч ихтэй төр засаг томчуулын асуудлыг алж устгаж байж л цэвэрлэгдэнэ хөө.Тэгээгүй цагт энэ улс хэзээч сайхан хөгжихгүй! Орвонгоор цэвэрлэж алах хэрэгтэй! Ковидоор өчнөөн л хүмүүс үхсэн.Хулгайч нарыг хайрлаж өрөвдөж үлдээх хэрэг байхгүй! Энэ
За арай ч бас 100к бол худлаа шүү 3жилийн ногдол ашигаа нийлүүлээд 2сая гаруй төгрөг болж байсан биздээ өөрсдөө дээгүүрээ их идэж байж бас хүүхэд хуурж байгаа юм оиг 100к өгнө ч гэх шиг инээдтэй юм
Энэ исдаагийн гарын татаасаа өөрсдөө худалдан авалт хийхээр байгаад байдаг ард түмэнд өгий гэхээр гар чинь тасархай гээд бна ямар их басамжилж вэ 1 ширхэг будааны дайтай юм чинь хууртахгүй шүү
ТУЗ нэрийн дор хэдэн саяар нь өөрсдөа авч идэж болдог. Ард түмэн болохоор болдоггүй новшийн бодлогоо болиорой. Юмаа мэлэхгүй мэдлэггүй сэтгүүлчид ч гэсэн та нар толгойгоо цэнэглэ. Ноогдол ашиг гэдэг бүх зардлаа тооцоод гаргасан компанийн ашиг байдаг болохоос аль нэг зүйлд үйлдвэрлэл хөгжүүлэх, барилга байшин барих, тоног төхөөрөмж авхад зарцуулах мөнгө биш шүү. 2021,2022 оны ноогдол ашгаа авъя. Жижиг ТТ жил бүр ноогдол ашиг гэж 2сая шахуу төгрөг өгч байхад ЭТТ -ийн ашиг зөвхөн төрийн хулгайчдын халаасанд орох ёсгүй.
2020 , 2021 оны ноогдол ашиг төмөр замд орж гэнэ.2022 оны ноогдол ашиг Угаах үйлдвэрт орох юм байна.Дараагийн НООГДОЛ АШИГ 5 ТОЛГОЙН ЦС д орох байх.Хөөрхий АХМАДУУД БУХЫН доодох харж үнэг турж үхэв гэдэг шиг насан эцэс болох нь дээ.ХӨӨРХИЙС
Та бидний ноогдол ашигийг Ж.Ганбат бас ТӨР ЗАСАГ МЭДДЭГ болчихжээ. Эрх мэдэлгүй ард түмэн болчихжээ. 2020, 2021 оны ноогдол ашиг хэдэн төгрөг ТӨМӨР ЗАМД оруулснаа тайлагнаач ээ .
2019 оны ноогдол ашиг 96.000 төг авсан.2020,2021 оны ноогдол ашиг хэдэн төг төмөр замд оруулсан талаар А үсэг ч алга. Ирээдүй өв сангийн мөнгөө ч аваад ХЭРЭГЛЭЧИХСЭН гэсэн шүү .2022 оны ноогдол ашигийн мөнгө өгөх , өгөхгүй байх талаар ЗАСАГ ТӨР мэддэг болжээ.Зарим тасарцан нөхөд 100.000 төгрөг нэг өдрийн хоолны мөнгө ,юу авах билээ гэсэн байх юм.Тасарцсан нөхдийн 5 өдрийн хоолны мөнгөөр ( 500.000 гаар )ахмадууд амьдарч байна.Ахмадууддаа өгчих өө.Тэд хэд наслав гэж . ахмадууддаа 100.000 их мөнгө шүү.
bolovsruulx uildver barix esexn jiriin irgediin 15%n xuvitsaans xamaard bgm shig ulgeryriad bxii. noogdol ashgaa avnaaaaaa
Uildber gej demii ursduu idehiin orond ard irgedeed ugsun deer baih
Иргдэд тараах болхоор үйлдвэр барих болчдог хулгай нарынхаа хөрөнгийг хураавал олон том үйлдвэртэй болно
Ганбат гэж хогын хүн урьд нь түз д нь байсан энэ бүх юмыг мэдэж байгаа өөрөа мөнгийг нь авах гэж байгаа юм юун 100000 мянга бе
Бид нарыг юу ч мэдэхгүй юм чинь яаасан ч яахав гэж бодоод бна даа
Хулгайч нараасаа хулгайлсан нүүрсний мөнгөө бүгдийг нь хурааж авч хувьцаа эзэмшигч ард түмэндээ тарааж өгөөч\n
МАН арай 100 мянга өгөхгүй байлгүй Хамгийн багадаа 500 мянга өгөх байхаа
1.3 их наядыг 2.5 сая хүнд хуваахаар 520000 болж байна
Амь аргацаасан хувь байна. Хулгайчдын хулгайлсан мөнгө хэд билээ харьцуулаад үздээ нэг юм бодогдохгүй байна уу энэ тэгээд ийм төртөй байж монгол улс шудрага төртөй гэж иргэд нь ам бардам хэлж болох уу? Иргэн бүр өөрсдөө нэгийг боддоо хэн нь хэнийг хуурч байна...
2016, 2017, 2018, 2019, 2020, 2021, 2022 онуудын хувьцаагаа авамаар байна. энэ талаар хүмүүсч эрх баригчид ч огт дуугарахгүй юм. ер нь хувьцаа эзэмшигчдийн мөнгийг өөр зүйлд зарцуулах эрх хэнд ч байхгүй. тэр @ан бат гэгч буруу яриад байналээ шүү!!!
бага ч байсан ашгаа авья