Лэди Гага АНУ-ын Ерөнхийлөгчийн соёлын хорооны даргаар томилогдов

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 14

 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дуучин, жүжигчин Лэди Гага-г Соёл, урлагийн хорооны даргаар томилжээ.

Цагаан ордны мэдэгдэлд Лэди Гага /жинхэнэ нэр нь Стефани Жоанн Анжелина Жерманотта/ “Грэмми” шагналыг 13 удаа хүртэж, түүхэн дэх хамгийн амжилттай эмэгтэй дуучдын нэг зүй ёсоор ордог. Тэрбээр буяны үйл ажиллагаа болон нийгмийн сайн сайхны төлөөх кампанит арга хэмжээнд идэвхтэй оролцдог хэмээн дурджээ. “Time” сэтгүүл Лэди Гага-г дэлхийн нөлөө бүхий 100 эрхмийн жагсаалтад оруулж байв. АНУ-ын Ерөнхийлөгчийн дэргэд дэх Соёл, урлагийн хороог тэрбээр продюсер Брюс Коэнтай хамт тэргүүлэх юм.

1982 онд байгуулагдсан тус хороо АНУ-ын Ерөнхийлөгч болон яам, агентлагийн тэргүүн нарт соёлын салбарын бодлогын асуудлаар зөвлөмж өгдөг байна. Лэди Гага Жо Байдены сонгуулийн сурталчилгааны арга хэмжээнд нэг бус удаа оролцож байсан билээ. 2021 оны нэгдүгээр сард нэрт дуучин Байдены тангараг өргөх ёслол дээр АНУ-ын төрийн сүлд дууг дуулж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top