Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар нийт 97,675 тонн шатахууны нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 5,399 тонн буюу 32 хоногийн, АИ-92 автобензин 26,592 тонн буюу 21 хоногийн, АИ-95 автобензин 2,870 тонн буюу 22 хоногийн, дизелийн түлш 59,062 тонн буюу 24 хоногийн, онгоцны түлшний 28 хоногийн нөөцтэй байна гэж УУХҮЯ-наас мэдээллээ.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 50,720 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1,002 тонн, АИ-92 автобензин 13,541 тнонн буюу 14 хоногийн, АИ-95 автобензин 1,528 тонн буюу 21 хоногийн, дизелийн түлш 31,331 тонн буюу 26 хоногийн хэвийн нөөцтэй байгаа аж.
Энэ он гарсаар манай улс 532.4 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импороор авжээ.
Сэтгэгдэл ( 0 )