Төгрөгийн хадгаламж энэ оны гуравдугаар сарын эцэст 13.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 129.2 тэрбум төгрөг буюу 1 хувиар өссөн бол өмнөх оны мөн үеэс 620.0 тэрбум төгрөг буюу 4.5 хувиар буурчээ. Төгрөгийн хадгаламжийн 11.8 их наяд төгрөг буюу 89.9% хувь нь иргэдийн хадгаламж, 1.3 их наяд төгрөг буюу 10.1 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.
Валютын хадгаламж 6.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 176.9 тэрбум төгрөг буюу 3.1 хувиар, өмнөх оны мөн үеэс 1.7 их наяд төгрөг буюу 39.1 хувиар өсжээ.
Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан зээлийн үзүүлэлтийг харахад, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл гуравдугаар сарын эцэст 23.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 603.9 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.1 их наяд төгрөгөөр өсжээ. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 54.0 хувь нь иргэд, 44.8 хувь нь хувийн байгууллага, 0.6 хувь нь санхүүгийн болон бусад байгууллага, 0.6 хувь нь төрийн байгууллагынх байна.
Сэтгэгдэл ( 0 )