Хэрэглэгчийн итгэлийн индекс судалгааны шинэ тайлангаас харахад, ам.долларын ханш өснө гэсэн хүлээлттэй иргэдийн эзлэх хувь буурсан байна.
Судалгаанд оролцсон хэрэглэгчдийн 43.6 хувь нь ам.долларын ханш ирэх зургаан сарын хугацаанд өснө гэсэн хүлээлттэй байна. Энэ нь өмнөх улирлаас 3.1 пунктээр буурсан дүн юм. Ам.долларын хүлээгдэж буй дундаж ханш өмнөх улирлаас 1 хувиар өссөн. Ханшийн талаарх тодорхой бус байдал өнгөрсөн улирлаас буурчээ.
Сэтгэгдэл ( 0 )