Энэ долоо хоногт валютын нөөцөөс банкуудад нийлүүлээгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 04 сарын 20

Өнөөдөр Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 8.0 сая ам.доллар худалдах, 6.0 сая ам.доллар худалдан авах саналыг тус тус ирүүлжээ. Харин  Монголбанк саналыг биелүүлээгүй аж.

Энэ долоо хоногийн мягмар гарагийн дуудлага худалдаагаар банкууд 26.0 сая ам.доллар  худалдах, 9.0 сая ам.доллар худалдан авах, 24.0 сая юанийг худалдах санал тус тус ирүүлснийг мөн  Монголбанк  биелүүлээгүй.

Сануулахад, Хэрэглэгчийн итгэлийн индекс судалгааны шинэ тайлангаас харахад, ам.долларын ханш өснө гэсэн хүлээлттэй иргэдийн эзлэх хувь буурсан байгаа юм.

Судалгаанд оролцсон хэрэглэгчдийн 43.6 хувь нь ам.долларын ханш ирэх зургаан сарын хугацаанд өснө гэсэн хүлээлттэй байна. Энэ нь өмнөх улирлаас 3.1 пунктээр буурсан дүн юм. Ам.долларын хүлээгдэж буй дундаж ханш өмнөх улирлаас 1 хувиар өссөн. Ханшийн талаарх тодорхой бус байдал өнгөрсөн улирлаас буурчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top