Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 6.6 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 4.2 (2.8 дахин) их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт. Ингэж өсөхөд чулуун болон хүрэн нүүрс олборлолт 3.4 (9. 3 дахин) их наяд төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 510.5 (27.0 %) тэрбум төгрөгөөр өссөн нь тус тус голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хайлуур жоншны баяжмал, хүрэн нүүрс, зэсийн баяжмал,мөнгөний баяжмал, чулуун нүүрс, газрын тос олборлолтын биет хэмжээ 14.9 хувиас 32.8 дахин өс өж, харин цэвэршүүлээгүй алт, цайрын баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдэр өмнөх оноос 15.6–66.3 хувиар буурчээ.
Сэтгэгдэл ( 1 )
Үйлдвэрлэлт биш олборлолт шүү дээ. Их хааны залгамж хойчдоо үлдээсэн асар их баялагийг хулгай хийж болохгүй.