Сүүлийн 12-13 жил уурхайн амны үнээр нүүрс аваад сурчихсан БНХАУ-ын худалдан авагчид хилийн үнээр, биржээр арилжаалах нөхцөлүүдийг зөвшөөрөхгүй байх тохиолдол гарч байгааг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат хэлж байна.
Тиймээс худалдан авагч талтай яриа тохиролцоог үргэлжлүүлэх, Тавантолгойгоос Цагаан хад, цаашаа улсын хил хүртэл өөрсдөө тээвэрлэн хүргэж ажлыг зүгшрүүлэх, сорчлон олборлохгүй байх, эрчим хүчний болон сул кокстой нүүрсийг баяжуулж, үнэ өртгийг нэмэгдүүлэх, олборлосон болон борлуулсан нүүрсэнд хэмжилт хийх, тээвэрлэх явцад гарч буй хэвийн хорогдлын нормыг батлуулах, компанийн өөрийн үйл ажиллагаанд хамааралтай болон хамааралгүй 11 төслийг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн байсныг эрэмбэлж, эхний ээлжинд үйл ажиллагаандаа шууд хамааралтай төслүүдийг санхүүжүүлэх, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын Хятадын төмөр замтай холбох гэх мэт олон асуудал хүлээгдэж буйг тэрбээр хэллээ.
Сэтгэгдэл ( 2 )
тээвэрээ шийдээгүй байж их юм ярих юм аа төмөр-замаа хувийн компануудаа дэмжээч
Уурхай тээвэр хоёрыг нэгтгэсэн нь төрийн дээрэм сангийн яамыг автотээврийн яамтай нэгтгэчихсэн гэсэн үг хилээр оруулж ирсэн давхар чингэлэгтэй машиныг ардын намын нөхөдүүд хятадуудтай нийлж оруулж ирээд 13мянган задгай машин жолооч нарыг ажилгүй болгосон шүү дээ хил нөхцөлийн булхай илрэх байхаа