УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг танилцуулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны тайлан, санал, дүгнэлттэй танилцсан.
Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооноос боловсруулсан “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн, батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 44 гишүүний 88.6 хувь нь дэмжив.
Монгол Улсын Их Хурлын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороог байгуулсан бөгөөд хугацааг нэг удаа сунгасан.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.8-д “Хянан шалгах түр хороог зургаан сар хүртэл хугацаагаар байгуулна. Шаардлагатай бол мөн хугацаагаар нэг удаа сунгаж болох бөгөөд хянан шалгах түр хорооны ажиллах хугацаанд тухайн Улсын Их Хурлын бүрэн эрх дуусгавар болсон бол түр хороог татан буугдсанд тооцно. Хянан шалгах түр хороо тайлан, санал, дүгнэлтээ Улсын Их Хуралд танилцуулснаар уг хороо татан буугдсанд тооцно” хэмээн заасан байдаг.
Энэ дагуу Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо тайлан, санал, дүгнэлтээ Улсын Их Хуралд танилцуулсан тул уг хороо татан буугдсанд тооцож буйг Улсын Их Хурлын дарга мэдэгдэв.
Сэтгэгдэл ( 4 )
76 -Оюун эрдэнэ,Нямбаатар,Б.Энхбхяр нэр дэвшвэл100 хувь. Дэмжинэ
Маш сайн ажилласан.Б.Энхбаяр жинхэнэ хуульч хүн гэж харагдлаа!
Б.Энхбаяр,Ж.Сүхбаатар, Т.Доржханд болон шалгагчид сайн ажилласан Одоо ЦагдааАТГ ЭЦГ сайн ажиллах хэрэгтэй хэргээс мултлах санаачлага мэдээж гарна цөөхөн хүн өртөөсэй
Б.Энхбаяр,Ж.Сүхбаатар, Т.Доржханд болон шалгагчид сайн ажилласан Одоо ЦагдааАТГ ЭЦГ сайн ажиллах хэрэгтэй хэргээс мултлах санаачлага мэдээж гарна цөөхөн хүн өртөөсэй