Shilen.gov.mn сайтад байршсан шинэ мэдээллүүдийн талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцуулсан талаар мэдээлсэн билээ. Тухайлбал, Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ТУЗ-ийн гишүүдийн 98 хувийнх нь цалингийн мэдээлэл өнөөдрөөс ил болоод байна.
Тэдгээрээс олны анхаарлыг хамгийн ихээр татах болсон Хөгжлийн банкны ТУЗ-ийн 9 гишүүний цалингийн мэдээллийг хүргэе.
ТУЗ-ийн даргын цалин 1,800,000 төгрөг бол бусад 8 гишүүний цалин тус бүр 1,500,000 төгрөг байна. Тэгэхээр тус банкны ТУЗ-ийн гишүүд нэг сард 13,800,000 нэг жилд нийтдээ 165 сая 600 мянган төгрөгийн цалин авдаг аж.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ Хэрэг эрхлэхийн дэд дарга Бямбасүрэн гэдэг нөхөр энд тэндхийн ТУЗ д хачиг шиг л орчих юм, ЭТТ ТУЗ д байж л байсан, энэ компанид нүүрсний ямар их хулгай гарлаа, хариуцлага хүлээнэ гэж байхгүй, ингээд албан тушаал хашаад , нийтийн мөнгөнөөс шимээд л яваад байх юм