РЕГТЕК: 18.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 04 сарын 24

 

KPMG-ээс гаргадаг “Pulse of Fintech” финтекийн салбарын тоймд тоон үзүүлэлтүүдийг дараах байдлаар тусгажээ.

2022 онд финтекийн ихэнх төрлүүдийн хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан үзүүлэлттэй байсан бол регтекийн хувьд өмнөх жилүүдээс огцом өсөж 18.6 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг татсан байна. 2022 оны сүүлийн хагас жилд АНУ-д хэд хэдэн томоохон худалдан авалт хийгдсэн нь ийнхүү өсөлттэй гарахад нөлөөлжээ.

Үүнд Vista Equity Partners компани нь татварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг регтекийн компани болох Avalara-г 8.4 тэрбум ам.доллароор худалдаж авсан ба санхүүгийн рэгтекийн компани болох Computer Services Inc нь 1.6 ам.доллароор Centerbridge Partners болон Bridgeport Partners-ийг тус тус худалдан авсан байна.

2022 онд дэлхий дахинд геополитикийн тодорхойгүй байдал, макро эдийн засгийн хүндрэлүүд байсан боловч рэгтекийн салбарын хөрөнгө оруулалт нь маш өндөр өсөлтийг харуулсан. Энэхүү нөхцөл байдал нь рэгтек санхүүгийн байгууллагуудад хууль тогтоомж, дүрэм, журмыг дагаж мөрдөх, тайлагнах үүргээ удирдахад нь чухал ач холбогдолтой болохыг илэрхийлсэн. Байгууллагуудын хувьд жил тутам санхүүгийн үйл ажиллагаа, гүйлгээний тоо нэмэгдсээр байгаа тул компаниуд болон хөрөнгө оруулагчид рэгтекийн хэрэглээг өсгөсөөр байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top