27 шинжээчийн таамгаар эдийн засаг ЭНЭ ОНЫ ТӨГСГӨЛД

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 04 сарын 26

Монголбанкнаас 27 эдийн засагч, судлаач, шинжээчдийн дунд макро эдийн засгийн төсөөллийн судалгаа явуулжээ.  

Судалгаагаар шинжээчид инфляцыг 2023 оны I улиралд дунджаар 12.5%, хамгийн ихдээ 15.0%, хамгийн багадаа 10.4% байхаар төсөөлсөн байна. Цаашид инфляц буурч 2023 оны эцэст 11.4% гэж таамаглажээ.

Харин бодит ДНБ-ий өсөлтийг 2023 оны I улиралд дунджаар 3.9%, хамгийн ихдээ 6.8%, хамгийн багадаа 1.0%-тай байхаар төсөөлжээ. Цаашид эдийн засгийн өсөлт нэмэгдэн 2023 оны эцэст өнөөгийн түвшинд (4.7%) хүрнэ гэж таамагласан байна.

Шинжээчид төв банкны бодлогын хүүг 2023 оны I улиралд дунджаар 13.0%, хамгийн ихдээ 14.0%, хамгийн багадаа 12.0% байна гэсэн хүлээлттэй байна. Цаашид бодлогын хүү бага зэрэг буурч 2023 оны эцэст 12.6% байна гэж таамаглажээ.

Валютын ханшийн төсөөллийг харвал, шинжээчид 2023 оны I улиралд төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларч дунджаар 3,537.3 төгрөг, хамгийн ихдээ 3,618.1 төгрөг, хамгийн багадаа 3,500.0 төгрөг байна гэж үзжээ. Цаашид төгрөгийн ханшийн сулралт үргэлжилж 2023 оны эцэст 3,743.8 төгрөгт хүрнэ гэж үзсэн таамагласан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top