Хоёр удаа өргөдлөө өгсөн Н.Мандуулд Засгаас даалгавар өгөв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 04 сарын 27

Өчигдөр (2023.04.26) Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны 2023 онд төлөх гадаад бондуудын эргэн төлөлтийг нарийвчилсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, тус банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул нарт даалгажээ. Тэгэхээр Гүйцэтгэх захирлын ажлаа өгье гэж хоёр ч удаа өргөдлөө өгсөн Н.Мандуул захирал чөлөөлөгдөх биш эсрэгээрээ даалгавар авлаа гэж хэлж болно. 

Түүний хувьд өөрийгөө Ковидын хуулиар томилогдсон учраас чөлөөлөгдөх ёстой, сонгон шалгаруулалт явуулах ёстой гэсэн байр суурь илэрхийлээд байгаа. Гэсэн ч Засгийн газар энэ удаагийн хурлаараа түүнд даалгавар өгчээ. Н.Мандуулын хувьд өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкнаас зээл авсан төрийн өмчит компаниудын өр төлбөрийг төр, төсвийн мөнгөөр төлж барагдуулах ёстой гэдэг байр суурийг удаа дараа илэрхийлж, татвар төлөгчдийн нуруун дээр ачаа үүрүүлэх нь гэгдэж байсныг сануулахад илүүдэхгүй байх.

Хөгжлийн банк  энэ  оны аравдугаар сарын 23-нд Евро бондын  500.0 сая ам.доллар, арванхоёрдугаар сарын 25-нд Самурай бондын 30.0 тэрбум иен төлөх үүрэгтэй. Өнгөрсөн жилийн хугацаанд зээлийн төлөлтөөр орж ирсэн мөнгийг Самурай бондын төлбөрт зориулж, хуримтлуулсан. Тиймээс одоо Евро бондын төлбөрийг бүрэн барагдуулах зохицуулалт хийх шаардлагатай байгаа юм.

Засгийн хуралдаанаар өчигдөр Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт, 2022 оны үйл ажиллагааны тайлан болон тус банкны 2023 онд төлөх гадаад бондуудын эргэн төлөлтийн нарийвчилсан төлөвлөгөөний талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт, 2022 оны үйл ажиллагааны тайланг зохих журмын дагуу УИХ-д хүргүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд олон улсын нэр хүнд бүхий аудитын байгууллага аудит хийж, зөрчилгүй гэсэн дүгнэлт гаргасан байна. 

Ер нь бол 2022 онд нэг ч төгрөгийн зээл олгоогүй, өр барагдуулах чиглэлээр түмний хараан дор ажилласан банкнаас зөрчил илрэхгүй нь тодорхой л доо.

Сануулахад, 2021 оны эцэст Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй ангилалд орсон байсан.  2022 оны нэгдүгээр сард 67 зээлдэгчийн 3.2 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн багцын үлдэгдэлтэй байсан юм.

Харин 2022 онд нийт 1,075.3 тэрбум төгрөгийн зээлийг зээлдэгчээр эргэн төлүүлсэн бөгөөд төлөгдсөн зээлийн 60,1 хувь нь чанаргүй, 12 хувь нь анхаарал хандуулах, 27.9 хувь нь хэвийн зээл байна.

2021 онд хийгдсэн Монголбанкны хяналт шалгалтаар 2021 онд 679.4 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан Хөгжлийн банк тайлант жилд 88.6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэсэн мэдээлэл өгч байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.179.160) 2023 оны 04 сарын 27

Залуу хүн ажил хийхэд амаргүй салбаршдээ тал талаас тэг ингэ гээд мэрэгжлийн бус шаардлага тавих нь энүүхэнд

0  |  0
зочин(192.82.68.98) 2023 оны 04 сарын 27

ЭНЭ ГАЦАА АМЬТАН ӨР ТӨЛӨХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЧАДАХГЙДЭЭ. ҮҮНИЙГЭЭ МЭДЭЭД ЧӨӨӨӨГДӨЕ ГЭЭД БАЙГАА ЮМ БИШҮҮ. ҮҮНЭЭС ӨӨР ЗӨНДӨӨ ЧАДАЛТАЙ ХҮМҮҮС БАЙГАА ШҮҮ МАНАЙ ХАМТ ОЛНЫ, БИДНИЙ ДОТО. ЮУН Ч ҮНЭД ОРДОГ АМЬТАН БЭДЭЭ Р

0  |  1
Z(97.120.2.109) 2023 оны 04 сарын 27

Ene nuhur hariutslagaas zugtah geed baij yadaj baih shiv.

1  |  2
зочин(103.212.118.236) 2023 оны 04 сарын 27

өргүй бол баян өвчингүй бол жаргал гэдэг туйлын үнэн үг дээ ядуу орон байлаа ядахдаа өргүй өөрсдийн хүчээр баймаар байх юмаа даанч шуналтанууд зээл авч идээд сүйрүүлэх юм даа

0  |  0
Zochin(202.9.40.203) 2023 оны 04 сарын 27

Ajild n amjilt hvsii .

1  |  1
Top