Ж.Хунан: Төрийн албан хаагчид ядуурлын нөхцөлд байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 04 сарын 28

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар  Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг хэлэлцлээ.

Хүний эрхийн Үндэсний комисс (ХЭҮК)-ын дарга Ж.Хунан уг илтгэлийн талаар танилцуулгадаа, илтгэлийг 2022 онд гүйцэтгэсэн судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээ, ХЭҮК-т ирсэн гомдол, мэдээлэл болон комиссын гишүүний санаачилгаар хийсэн хяналт шалгалтын үр дүн, төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагуудын албан ёсны тайлан мэдээлэл болон бусад эх сурвалжид үндэслэн долоон бүлгийн хүрээнд боловсруулсан гэдгийг хэлж, бүлэг тус бүрээр хүний эрхийн нөхцөл байдал ямар байгааг тоймлон дурдсан.

Түүний танилцуулгад төрийн албаны нөхцөл байдлын талаар дурдагдлаа. Тухайлбал, Төрийн албаны тухай хуульд оруулсан олон удаагийн нэмэлт, өөрчлөлт хуулийн анхны үзэл баримтлал, суурь зарчмыг алдагдуулсан гэж ХЭҮК үзжээ.

Төрийн албан хаагчид ядуурлын нөхцөлд байна хэмээн комиссын дарга мэдэгдлээ. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн удирдлагын томилгоо улс төр төрөөс хамааралтай, тогтворгүй байгаагаас төрийн албан хаагчдын хэвийн ажиллах нөхцөл алдагдсаны зэрэгцээ ажлын ачаалал их, аюулгүй байдал хангалтгүй, дарамт шахалт, зүй бус харьцах асуудал  байгааг дурдав.

Цалин хөлс, хөдөлмөрийн үнэлэмж муу, тэтгэмж урамшуулал, нийгмийн хангамж тааруу, орон сууцны  дэмжлэг хангалтгүйгээс төрийн алба хаагчид хувийн хэвшлийн байгууллагад шилжих, эсвэл гадаад оронд ажиллахаар явах үзэгдэл хэвийн зүйл болсон байна гэлээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.26.193.146) 2023 оны 04 сарын 29

Төрд ажилладаг хувийн компанитай хүмүүсийг шалгах хэрэгтэй, төрд ажиллах биш танил тал үүсгэх, ашиг сонирхлын үүднээс төрд ажилласан нэр зүүж явдаг хүмүүс олон байдаг.

0  |  0
Зочин (202.126.89.76) 2023 оны 04 сарын 28

Харамсалтай харамсалтай

0  |  0
бүдүүн даргатай юмчи(192.82.65.180) 2023 оны 04 сарын 28

олон бүдүүн дарга нартай юм чинь. гэр бүлээрээ хувийн компанитай баахан дарга нараа бизнесээ хий гээд явуулаач, ядаж. цөөн болвол төрийн болон төрийн өмчит газруудад идэж уух нь ядаж багасна шдээ. идэж уух нь багассан хойноо албан хаагчдынхаа цалинг нэмж чадна. нүүрсний хулгайг харлдаа. Эрдэнэс таван толгой-с болон Эрдэнэт-с баяжсан олон гэр бүл байна. Хүүхдүүд нь энэ тэнд баахан хаустай:. Хамгийн сүүлийнх нь гэхэд Сү.Батболд гуай байна. хулгайлсан их мөнгөө Самсунгийн солонгосчуудаар дамжуулан ихээхэн хэмжээний мөнгө угаагаад л аар баяжсан.

0  |  0
Зочин(122.201.25.89) 2023 оны 04 сарын 28

тийм шүү

0  |  0
цэвэрлэгч(103.242.47.142) 2023 оны 04 сарын 28

Багш эмч нар бол арай дээр ТҮ -гийн болон ТЗ-гийн ажилтанууд бол хэцүү байдаг Орон нутгийн нэмэгдлийг орон нутагт байгаа төрийн албан хаагчидад олгох хэрэгтэй Багш эмч нар 5-н жилийн тэтгэмж авдаг энэ нь орон нутгийн нэмэндэл гэж ойлгох хэрэгтэй Улсын ЭДИЙН ЗАСГИЙН БОДВОЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ албан хаагчидад ологох хэргтэй

0  |  0
Top