₮1.3 их наядыг ногдол ашигт зориулах эсэхийг өнөөдөр шийднэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 04 сарын 28

Өнөөдөр  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал  болно.  Хурлаар зургаан асуудал хэлэлцэн, шийдвэрлэхээс ногдол ашигтай холбоотой шийдвэр анхаарал татаж буй. Хурлаар дараах асуудлуудаг хэлэлцэх юм.

 

  • Компанийн 2022 оны үйл ажиллагааны тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;

 

  • Компанийн 2022 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;

 

  • Ногдол ашгийн талаар гаргасан Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн танилцуулга;

 

  • Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;

 

  • ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох тухай;

 

  • Компанийн дунд хугацааны төлөвлөгөөний танилцуулга гэсэн асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэнэ.

 

Тодотгоход, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшсэн иргэд, нэрлэсэн үнээр худалдаж авсан аж ахуйн нэгжүүдийн хувьцаа нь хоёрдахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл саналын эрхгүй, тэдгээрийг аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байхаар заасан байдаг.

Тэгэхээр  өнөөдөр  болох хурлаар Засгийн газрын бодлогын хүрээнд шийдвэрүүд  гарах юм. Ногдол ашгийн тухайд ТУЗ-ийн 10 гишүүний гаргасан шийдвэрийг хэлэлцэнэ. Компанийн өнгөрсөн жилийн ашиг болох 1.3 их наяд төгрөгийг ногдол ашиг болгон тараах уу, эсвэл ирэх оны долдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөгдсөн нүүрс угаах үйлдвэрийн бүтээн байгуулалтад зарцуулах уу гэдгийг ТУЗ-аас урьдчилсан байдлаар шийдвэрлэж, саналаа оруулж ирэх ёстой юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.40.203) 2023 оны 04 сарын 28

Ard tvmen noogdol asgaa hvleej baigaa ard tvmendee ogbol bolno.

0  |  0
Top