Спикерээс сануулга авсан ТУЗ ногдол ашгийн талаар шийдвэр гаргахаа хойшлуулжээ

2023 оны 04 сарын 28

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал өнөөдөр болж байгаа талаар мэдээлсэн.

Тэгвэл  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон Онцгой дэглэмийг ирэх аравдугаар сар хүртэл сунгасантай холбоотойгоор 1072 хувьцааны ногдол ашиг тараах эсэхтэй холбоотой шийдвэр гаргах хугацааг хойшлуулснаа тус компанийн ТУЗ-өөс  мэдэгдлээ.

Сануулахад, УИХ-аас тус компани дахь Онцгой дэглэмийн хугацааг сунгах тогтоол батлах үед Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Энэхүү тогтоолыг баталснаар Та бүхэнд хатуу үүрэг оноож байна. Онцгой дэглэм тогтоосон зургаан сарын хугацаанд компанийн удирдлага, зохион байгуулалтыг олон улсын зарчимд нийцүүлж, оновчтой, үр ашигтай бүтцийг бий болгож засаглалыг сайжруулах хэрэгтэй. Үүний үндсэн дээр нээлттэй сонгон шалгаруулалтаар компанийн удирдлагыг сонгон шалгаруулж, томилох нь зүйтэй. Нэр хүндтэй, олон улсын аудитын компаниар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд аудит хийлгэх хэрэгтэй. IPO гаргахаас эхлээд цаашид хийх олон ажлын үндэс юм. Олон жил хийлгэж байна гэж яриад байгаа, үүнийгээ эцэслэн, цэгцэлж Улсын Их Хуралд танилцуулаарай. Түүнчлэн гишүүдийн хэлж байсанчлан эрх зүйн хэм хэмжээг чанд сахих тал дээр онцгой анхаарч, болзошгүй эрсдлээс сэргийлж байх нь чухал гэдгийг хатуу санаж, дор бүрнээ анхаарч ажиллаарай” хэмээн сануулсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top