Амралтын өдрүүдэд НӨӨЦИЙН МАХНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА болно

2023 оны 04 сарын 28

Нөөцийн махны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дөрөвдүгээр сараас эхлэн долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд 33-35 байршилд, ажлын өдрүүдэд 10 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна. Мөн есөн дүүргийн хэмжээнд 481 хүнсний болон сүлжээ дэлгүүрээр нөөцийн махыг байнга борлуулж буй. Өргөтгөсөн худалдааны үеэр махыг гулуузаар борлуулж байгаа бол хүнсний дэлгүүрүүдэд жижиглэнгээр худалдаалж байгаа юм.

Энэ долоо хоногийн амралтын өдрүүд буюу дөрөвдүгээр сарын 29, 30-ны 10:00-16:00 цагийн хооронд Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт тус бүр зургаа, Чингэлтэй дүүрэгт дөрөв, Сүхбаатар дүүрэгт гурав, Багануур, Налайх дүүрэгт тус бүр нэг, нийт 33 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулна.

Өргөтгөсөн худалдаагаар хонины гулууз махыг нэг килограммыг нь 8300 төгрөгөөр борлуулдаг. Харин жижиглэнгээр савласан хонины нөөцийн махыг өргөтгөсөн худалдаанаас бусад өдрүүдэд 8600 төгрөгөөр борлуулдаг бол амралтын өдрийн өргөтгөсөн худалдаагаар хямдралтай бөгөөд хонины бүтэн мах худалдан авах давуу талтай юм.

Нөөцийн махны нийлүүлэлт, хүртээмж, чанар аюулгүй байдалд УБЗАА, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар,  Нийслэлийн Мал эмнэлгийн газар, дүүргүүдийн ЗДТГ, Татварын хэлтэс хамтран байнгын хяналт тавьж байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(192.82.72.132) 2023 оны 04 сарын 30

Шороо бужигнасан гадна талбайд, хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн наад захын шаардлага хангахгүй нөхцөлд иргэдэд мах зарж байгаа чинь тэгээд ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ уу? Эсвэл иргэдээ өвчний үүр болгох МАН-ын бодлого уу?

0  |  1
зошин(192.82.74.215) 2023 оны 04 сарын 30

цагдаатайгаа нилээн сүрхий олуулаа явцгааж байна лээ... бүүр айлын тоотыг нь хүртэл бүртгэж авч бнлээшд

1  |  0
Нэр нэгтэн(66.181.190.49) 2023 оны 04 сарын 29

Толинд оруулаачээ\nГуанз ресторанууд авчихаад бидэнд олгогдохгүй байна.

1  |  0
Top