₮80.2 их наядын өртөгтэй 1047 төсөл, арга хэмжээний санал ирүүлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 04 сарын 28

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр (2023.04.28) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй уялдуулан боловсруулжээ. 

Төлөвлөгөөний төсөлд салбарын яамд, байгууллагууд, орон нутгийн захиргааны байгууллагаас 2024 онд хэрэгжүүлэхээр нийт 80.2 их наяд төгрөг бүхий 1047 төсөл, арга хэмжээний санал ирүүлснээс Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн нөөц боломжтой уялдуулан нийтдээ 13.4 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 8 тэргүүлэх чиглэлийн 184 төсөл, арга хэмжээг төлөвлөсөн байна.

Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 2.3 их наяд төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 0.2 их наяд төгрөг, гадаадын зээлээр 1.3 их наяд төгрөг, гадаадын тусламжаар 0.5 их наяд төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэлээр 4.5 их наяд төгрөг, хувийн хөрөнгө оруулалтаар 3.1 их наяд төгрөг, бусад эх үүсвэрээр 1.6 их наяд төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төлөвлөн тусгажээ.

Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гол зорилго нь өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа бөгөөд “Экспортыг нэмэгдүүлнэ”, “Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ”, “Хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулна”, “Аялал жуулчлалыг хөгжүүлнэ”, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулна”, “Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулна”, “Засаглалын үзүүлэлтийг сайжруулна”, “Ногоон хөгжлийн үзүүлэлтийг сайжруулна” гэсэн 8 бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
TSaatsalagch.(178.209.133.214) 2023 оны 04 сарын 29

Lalariin urvagch chamaig tonilgoh bolnoo.Mongolchuud elgeere hevten MANiin ANiin mapuudiig tolgoidoo tahiad bna gej bodoj bna uu.Alaltsah tsag irnee hog shaarnuudiin tolgoig shond ulguhul bolno.

0  |  0
Shar tohoi.(178.209.133.214) 2023 оны 04 сарын 29

Umhii lalariin urvagch hulgaich luivarchin hytsaad bailgui turuus tonil.Tsaatsaluulah yaltai urvagchid amia horloj yheej.Yhehgvi bol udahgyi hilen ni badarsan ard tymen hoshnogond chini mod shaaj alan shyy.Olon uym hytsaad balgyi chutgur luugee tonil harahaas nyd umdmuur luivarchid.MANba ANiin hog shaarnuud turuus tsail.Turiin ordon butsarlahaa bolio.ZAILAAJEE.TONILOOJEE.ERGYY PIZDAA NAR TONILOOJEE.

0  |  0
Зочин(66.181.160.20) 2023 оны 04 сарын 28

Тоон дотор үсэг цохиж явна гэдэг аргаа хэрэглэх вийдээ. Сайн шалгахгүй бол Хүрэлбаатар өөрийнхөө гаднаас авах зээлийг дунд хавчуулна шүү. Энхбаяр гишүүн наад оркийг чинь мэргэшсэн хулгайч гэж анхааруулсан шүү.

0  |  0
Зангараг(204.111.170.39) 2023 оны 04 сарын 28

Нөгөө л попрохдоо хэрэглэдэг уриа, лозунгууд байна. Коммунистуудаа гэж хоосон цэцэрхэж ханахгүй хязгааргүй шуналтнууд юм даа. Том төлөөлөгч нь Ч.Хүрэлбаатар энд сууж бна.

1  |  0
Top