УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагва Бүгд Найрамдах Польш Улсын Уур амьсгал, байгаль орчны дэд сайд Пиотр Джиаджиог хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр Монгол, Польш хоёр орны геологи хайгуул, уул уурхай, газрын тосны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцжээ.
Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагва УУХҮЯ-ны зүгээс геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх бодлого баримтлан ажиллаж байгааг тэмдэглээд, талууд хамтарсан эрэл хайгуулын ажил хийж гүйцэтгэсний үндсэн дээр хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгийг илэрхийлсэн байна.
Дэд сайд Пиотр Джиаджио Польш улс Монгол Улстай геологи, газрын тосны салбарт хамтран ажиллах сонирхолтой бөгөөд Польш улс өрөмдлөг, чичирхийллийн судалгаа явуулах арвин их туршлагатай тул энэ хүрээнд хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох, хамтарсан төсөл хөтөлбөрийн санал боловсруулахад идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудагийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын Үндэсний геологийн алба БНПУ-ын Польшийн геологийн хүрээлэн хооронд судалгааны төсөл хэрэгжүүлэх гэрээг байгуулсан юм.
Сэтгэгдэл ( 0 )