Алдарт загвар зохион бүтээгч Карл Лагерфельдийн уран бүтээлийн сахиусан тэнгэр болсон жүжигчин Кристен Стюарт Met Gala-д хүрэлцэн ирлээ.
Жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногийн даваа гарагт болдог уг улаан хивсний ёслолд Chanel брэндийн хувцас хэрэглэлээр гоёсон Кристен Стюарт "эршүүд" төрхийг бүрдүүлэн иржээ.
Энэ удаагийн Met Gala ёслол 2019 онд таалал төгссөн Chanel брэндийн захирал агсан Карл Лагерфельдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн “Karl Lagerfeld: A Line of Beauty,” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа билээ.
Кристен Стюартийн хувьд 2013 оноос хойш тус брэндийн төлөөлөгчөөр ажиллаж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )