MET GALA 2023 | Жаред Лето Карл Лагерфельдийн муурын дүрд хувирав

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 02

 

Жүжигчин Жаред Лето "Met Gala 2023" ёслолд загвар зохион бүтээгч Карл Лагерфельдийн хайртай муур Чоупеттийн дүрд хувиран иржээ. Цагаан өнгийн үслэг хувцас өмссөн тэрээр удалгүй хар өнгийн хувцас өмсөн улаан хивснээ гарч ирсэн бөгөөд Карл Лагерфельдийг жинхэнэ утгаар нь илэрхийлсэн алдартнуудын нэг байв. 

Тэрээр Chanel брэндийн загвар зохион бүтээгч агсан Карл Лагерфельдийн намтар кинонд тоглоно гэх мэдээлэл цацагдаад буй. Тав дахь удаагаа "Met Gala" ёслолд хүрэлцэн ирсэн тэрээр үргэлж сонирхолтой, содон хувцасладгаараа алдартай нэгэн билээ. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top