"Met Gala 2023" наадмын улаан хивсний ёслолд супер модель Жижи Хадид Givenchy брэндийн рок, халуухан даашинзаар гоёжээ.
Энэ жил 27 нас хүрч байгаа тэрээр хар өнгийн торон материал бүхий уг даашинзaa сувдан зүүлттэй хослуулжээ. Жижи Хадидын хувьд уг ёслолд найм дахь жилдээ оролцож буй.
Энэ удаагийн Met Gala ёслол 2019 онд таалал төгссөн Chanel брэндийн захирал агсан Карл Лагерфельдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн “Karl Lagerfeld: A Line of Beauty,” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа билээ. Тиймдээ ч алдартнууд Карл Лагерфельдийн нэрийн хуудас болсон хар, цагаан өнгийн хувцасыг түлхүү сонгон өмссөн байна.
Сэтгэгдэл ( 0 )