Эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг салбарын сайд Б.Чойжилсүрэн чуулганы хуралдаанд танилцуулсан.
Энэ үеэр С.Бямбацогт гишүүн, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барихад байгаль, экологийн тэнцвэр алдагдана гэх зэрэг эсэргүүцэлтэй тулгарч байна. Тиймээс байгаль орчны үнэлгээг зөв хийсэн эсэх болон нөхөн олговрыг хэрхэн олгох талаар асуув.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, усан сан бүрдэх газар нутагт хамаарах хоёр аймгийн нийт 1241 өрх нөлөөлөлд автаж байна. Өрх бүрт 15 сая 200 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн. 2024 он хүртэл хоёр хувааж нөхөн олговор өгнө. Мөн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум талаасаа станц баригдах үед тоосжилт үүсэхийг үгүйсгэхгүй учраас иргэд нөхөн олговор авах хүсэлт тавьсан. Эргэж судална гэж ярилцсан гэх хариулт өглөө.
Сэтгэгдэл ( 1 )
Тэгвэл Эрдэнэтийн иргэдэд цагаан тоосны нөхөн төлбөр төлүүлнэ