Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2023 оны тавдугаар сарын 2-ны өдөр БНХАУ-д хийж буй ажлын айлчлалаа өндөрлөхийн өмнө Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд зочилж, ЭСЯ-ны дэргэдэх Монголын соёл, мэдээллийн төвд зохион байгуулагдсан “Бяцхан дипломатуудыг Монголын соёлтой танилцуулах өдөрлөг” монгол, хятад хүүхэд багачуудын соёлын солилцооны арга хэмжээг үзэж сонирхов.
Мөн энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны үйл ажиллагаатай танилцаж, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ, анхаарах зүйлсийн талаар нийт дипломат ажилтантай дэлгэрэнгүй ярилцаж, үүрэг чиглэл өгсөн болно.
Сэтгэгдэл ( 0 )