Дэлхийн банкны шинэ ерөнхийлөгчөөр Mastercard-ийн тэргүүн асан Ажай Банга сонгогджээ. Тэрбээр ирэх зургадугаар сарын 2-нд албан ажилдаа орох аж. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн хоёрдугаар сард түүний нэрийг дэвшүүлсэн бөгөөд ганц нэр дэвшигч нь байлаа.
Ажай Байнга Дэлхийн банкны 14 дэх ерөнхийлөгч болж, таван жилийн хугацаанд ажиллах болно.
Өнгөрсөн хоёрдугаар сарын дундуур Дэлхийн банкны ерөнхийлөгч Дэвид Мэлпас ажлаа өгөхөөр болсноо зарласан. Хугацаа нь дуусгавар болохоос бараг жилийн өмнө зарласан гэсэн үг. Жо Байден шинэ нэр дэвшигчийг тодорхойлохдоо “Банга бол ийм түүхэн хэцүү цаг үед Дэлхийн банкийг удирдах хосгүй чадварыг эзэмшсэн хүн” хэмээн өгүүлсэн.
Ажай Банга өмнө нь Mastercard-ийн ерөнхийлөгч болон гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Мөн АНУ-ын Улаан загалмай нийгэмлэг болон Kraft Foods ба Dow Inc-ий Удирдах зөвлөлд багтаж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )