Монголбанк дөрөвдүгээр сард 998.7 кг үнэт металл худалдан авч, он гарснаас хойш нийтдээ 3.2 тонн үнэт металл худалдан аваад байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 234.3 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 360.0 кг үнэт металл тус тус худалдан авчээ.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2023 оны дөрөвдүгээр сард дундаж үнэ 224,794 төгрөг байв.
Сэтгэгдэл ( 0 )