Ч.Хүрэлбаатар: Цалин, тэтгэврийг нэмэхгүй бол сөрөг үр дагавар их байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 05 сарын 05

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо энэ долоо хоногт Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн. Энэ үеэр, уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх буюу боловсруулах үйлдвэрлэл байгуулах талд ирэх оны хөгжлийн төлөвлөгөөнд хэрхэн тусгасан талаар болон бусад асуудлаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар дараах хариултыг өгсөн юм.

"Ирэх онд эдийн засаг  6-7 хувиар өснө гэж тооцоолж байна. Өнгөрсөн жилүүдийн цар тахлын  нөлөөгөөр  хөдөө орон нутгийн иргэдийн орлого 15,6 хувиар буурсан. 

Уул уурхайн өгөөжийг хүртээх бодлогоос нэн тэргүүнд ажлын байрыг нэмэгдүүлэх, цалин, тэтгэврийг инфляцын төвшинтэй уялдуулан нэмэх бодлого баримталж байна. 

Ямар ч нөхцөлд цалин, тэтгэврийг нэмэхгүй бол түүнээс гарах сөрөг үр дагавар маш их байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд хөрөнгө оруулалт хийж байна.

Тухайлбал, нүүрс угаах, зэсийн баяжмал, газрын тос боловсруулах зэрэг үйлдвэр байгуулах төслүүд хэрэгжиж байна. Улаанбаатар төмөр зам бизнесийн зарчмаар ажиллах ёстой. 2024 онд тус төмөр замын шинэчлэл хийгдэнэ гэсэн юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.85.217) 2023 оны 05 сарын 08

Цалин тэтгэврийг жаахан нэмэхгуй Бол 2024 оны сонгуульд ялагдана гэж айхаас гадна Хурэлбаатар жагсаалтаар ороход нэмэр болно

0  |  0
Зочин(103.26.195.60) 2023 оны 05 сарын 06

ЗАРИМ ХӨГШЧҮҮЛИЙН ҮР ХҮҮХДҮҮД НЬ МӨН Ч ИХ МУУХАЙ ДАРАМТЛАХ ЮМ ХАРАХАД НҮД ХАЛЬТАРМААР АРАЙ МУУХАЙ ХҮҮХДҮҮД БАЙНААА ТЭТГЭВРИЙГ НЬ ЦАГДААЛ ЗАГНААЛ ЗҮХЭЭЛ ААВ ЭЭЖДЭЭ ТУСЛАХ МАШ ДУРГҮЙ ЗАЛУУС БАЙНА ШҮҮ АРАЙ Л МУУХАЙ ТЭД НАРЫН 288000,, 400000 МЯНГА ЮУ БОЛОХ ВЭЭДЭЭ ХӨӨРХИЙ ЭМ ТАРИА АВААЛ ДУУСАЖ БАЙНА ШҮҮДЭЭ ҮНЭХЭЭР ХӨГШИД МААНЬ ХЭЦҮҮ Л ХАРАГДАХ ЮМ ДАА ТЭНЭГ ХҮҮХДҮҮДТЭЙ БОЛ ЗҮГЭЭР Л ЗОДУУЛААД ҮХЭХ БОЛОЛТОЙ

0  |  0
Зочин(103.26.195.60) 2023 оны 05 сарын 06

Овоодоо овоо Хүрэлбаатар сайд маань сайхан мэдээ дуулгаж байна бас хүүүхдийн 100000 ийг хүүхэд үлдээхгүй өгөөч та туслаарай амьдралд хачин аэрэг болж байсынсан байрны лизенгтэй,цалингийн зээлтэй залуу гэр бүл үнэхээр хэцүүдэж байнаа сайд аа

0  |  0
Иргэн-1(103.57.94.90) 2023 оны 05 сарын 06

Тэтгэвэр нь амьжиргаандаа хүрдэггүй хөгшдийг зовоож бна даа. Ядаж байхад эм эмчилгээ, шинжилгээ гээд байгаа хэдийг нь сорчих юм. Юун хөнгөлөлттэй амралт нтр вэ, эрүүл мэнд нь доройтож архаг хуучаасаа салах гэж зовж байх шиг бна. Өдөр болгон эм тарианы эрэл сурал... Хавар цагт эсэн мэнд орохын төлөөх тэмцэл... Зарим настанг харахад зүрх шимшрэм...

2  |  1
Top