15-аас дээш жил ажилласан багшийн нэг хүүхдийг ТӨЛБӨРГҮЙ сургахаар тусгажээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 05 сарын 05

Боловсролын ерөнхий хуулиар багш нарын эдийн засаг, нийгмийн баталгааны асуудлаар тодорхой зохицуулалт орж байгааг тус хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх  Ажлын хэсгийн ахлагч Г.Дамдинням хэллээ. 

Тухайлбал, хотын захын дүүрэг, алслагдсан сумын сургуулийн багш нарт тасралтгүй ажилласан эхний таван жилд зургаан сарын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгож, уг урамшууллыг  цаашаа гурван жил тутам олгох, мөн 15 жилээс дээш тасралтгүй ажилласан багш, ажилтнуудын нэг хүүхдийг төрийн өмчит сургуульд үнэ төлбөргүй сургах тухай зохицуулалтуудыг тусгасан гэлээ.

Мөн үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцооны хүрээнд хүүхдийн хувьсах зардлыг тооцох аргачлалд сургуулийн төвөөс алслагдсан байдал, орон зайг хүртэл хамруулж тооцохоор тусгаж буйг тайлбарласан.

Хуулийн төсөлд, хувийн сургуулиудыг ялгаварласан зүйл заалт байхгүй бөгөөд хувьсах зардлыг сургалтын Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа хувийн сургуулиудад улсын сургуулийн нэгэн адил олгохоор зааж буйг болон эхэнд суралцах үндсэн гадаад хэл бол англи хэл байх тухай тусгасныг Ажлын хэсгийн ахлагч дурдсан бөгөөд харин Боловсрол, шинжлэх ухааны яамнаас англи хэлийг ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар ангиас үзэх бодлого баримталж буйг хэлэв. 

Мөн тэрбээр, сургуулиуд гурван жил тутам хөндлөнгийн магадлан итгэмжлэл, үнэлгээг хийлгэх, үнэлгээнд сурагчдын сурлага, багшийн чадвар, сургуулийн менежментийг хамруулах, сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөлд эцэг, эхийн төлөөлөл заавал орох, холбогдох мэдээлэлтэй танилцах эрхтэй байх, их, дээд сургуулиуд дэргэдээ хөгжлийн сантай байх, багш нарын орон сууцны асуудлыг төрөөс дэмжих, боловсролын салбар мэргэжлийн удирдлагын босоо тогтолцоотой байх, Засгийн газар жил бүр эрэлттэй, тэргүүлэх мэргэжлийг зарлаж, тэдгээр мэргэжлээр суралцах оюутан, сурагчдад тэтгэлэг өгдөг болох, салбарт өмчийн бүх хэлбэрийг хүлээн зөвшөөрөх зохицуулултуудыг хуулийн төсөлд тусгаад байгаа гэв.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ddavaa(202.21.107.27) 2023 оны 05 сарын 07

Huuli, e/z, ulstur sudlal ,setguulchees bused mergejleer gej tusgaarlan zalah heregtei bolov uu?

0  |  0
Зочин(103.26.195.60) 2024 оны 10 сарын 27

Энэ нэг хулгайч дахин сонгогдох гэж солиор ч байхын энийг дахин бүү сонго

1  |  0
Ганаа(202.21.120.62) 2023 оны 05 сарын 07

СОНГУУЛЬ ДӨХӨӨД ПООПОРЧ БАЙНАА ЭНЭ ТЭНЭГИЙГ ДАХИН СОНГОХГҮЙ

0  |  0
Top