ХААН Банк “Шилдэг татвар төлөгч ААН”-ээр дахин тодорлоо

2023 оны 05 сарын 08

Монголын татварын албанаас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг “Татвар төлөгчдийн өдрүүд” 25 дахь жилдээ тохиож байна. Хөгжил, дэвшлийг манлайлан, улс нийгэмдээ үнэтэй хувь нэмэр оруулж буй шилдэг татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлэх, татварын хууль тогтоомжийг сурталчлан таниулах зорилготой тус арга хэмжээг өнөө жил “Цахимаар үйлчлүүлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж буй.

Монгол Улсын нийгэм эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж ирсэн ХААН Банк Монгол Улсын Сангийн яам, Татварын ерөнхий газрын талархлыг хүртэж, том ангиллын “Шилдэг татвар төлөгч ААН”-ийн нэгээр энэ жил тодорлоо.

 

ХААН Банк 2022 онд  улсын төсөвт 197.4 тэрбум, аймаг сум, дүүргийн төсөвт 44.1 тэрбум, нийт 241.5 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлснээр сүүлийн дөрвөн жил дараалан “Шилдэг татвар төлөгч 10 ААН”-ийн нэгээр шалгараад байна. Түүнчлэн Монгол Улсын хамгийн том ажил олгогчийн нэгжийн хувьд ажлын байраар дамжуулан үнэ цэнийг бүтээж, нийгэм эдийн засагт чухал хувь нэмэр оруулж ажиллалаа.

ХААН Банк нь Монгол орон даяар байрлах 545 салбар нэгж болон цахим сувгуудаар дамжуулан нийт хүн амын 82 хувьд буюу 2.8 сая харилцагчид цахим болон биет бүх сувгаараа 24 цагийн турш тасралтгүй үйлчилгээ үзүүлж буй үндэсний хэмжээний тэргүүлэгч банк юм. 2022 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар банкны нийт актив 15.0 их наяд төгрөгт хүрсэн нь системийн гуравны нэг хувийг эзэлсэн үзүүлэлт бол харилцагчдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө 13.3 их наяд, харилцагчдад олгосон зээл 8.0 их наяд төгрөгт хүрч, өөрийн хөрөнгө болон татварын дараах цэвэр ашгийн үзүүлэлтээр зах зээлийг тэргүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Эдгээр санхүүгийн хүчирхэг үзүүлэлтүүд, найдвартай байдал, Монгол Улсын тэргүүлэгч банкны байр сууриа бид тогтвортой, тууштай хадгалж ирсэн билээ. Энэ бол байгууллагын үнэт капитал болсон нийт ажилтнуудаас гадна харилцагч та бүхний хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийн үр дүн билээ. Амжилт бүрийг хамтдаа бүтээж ирсэн эрхэм харилцагчид, түншүүд та бүхэндээ баярлалаа.

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк

Top