Засгийн газраас хэрэгжүүлж буй Шил ажиллагааны хүрээнд Shilen.gov.mn цахим хуудсанд төрийн өмчийн болон төрийн оролцоотой компаниудын ТУЗ-ийн гишүүдийн нэрс, дийлэнхийх нь цалингийн мэдээлэл ил болоод байгаа.
Энэ хүрээнд төрийн өмчийн оролцоотой буюу Монгол Улсын Засгийн газар 34%-ийг нь эзэмшигч “Оюу Толгой"” компанийн ТУЗ-ийн 9 гишүүний нэрс тодорхой байгаа ч цалингийн мэдээллээ ирүүлээгүй байсан.
Тэгвэл өнөөдрийн байдлаар Shilen.gov.mn сайтад “Оюу Толгой” компанийн ТУЗ-ийн 9 гишүүн ЦАЛИНГҮЙ гэсэн мэдээлэл ирүүлжээ.
Сануулахад, Засгийн газар Н.Багабандийн оронд тус компанийн ТУЗ-д ажиллах гишүүнээр Жамбалдоржийн Таныг томилуулахаар нэр дэвшүүлсэн. Ингэснээр Монгол Улсын Засгийн газрын 34%-ийн эрх ашгийг хамгаалах үүрэг хариуцлага Н.Цэрэнбат, Э.Баясгалан, Ж.Тана нарт оногдоод буй юм.
Сэтгэгдэл ( 1 )
цалингүй албан тушаалтан, ажилтан гэж байдаггүйтул энэ мэдээ маш худлаа шүү. хуурч цусалсаар буй хулгайчдаа хамгаалж идсээр буй хүмүүс