Нүүрсний экспорт 15.7 сая тонноор нэмэгджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 05 сарын 10

Монгол Улсын нүүрсний экспорт 19 сая тонныг давжээ. Дөрөвдүгээр сарын 28-аас тавдугаар сарын 4-ний өдрүүдэд нүүрс экспортын 4,286 автомашин, 1,045 чингэлэг тээвэр, 483 AGV тээвэр хийгдэж, 590.9 мянган тонн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн  үеэс 60 хувь өссөн үзүүлэлт байна.

Оны эхнээс 19,774.7 мянган тонн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 15,742 мянган тонноор буюу дөрөв дахин өсжээ.

Тавдугаар сарын 4-нийг хүртэлх долоо хоногт 215 автомашин, 222 чингэлэг тээврээр зэсийн баяжмал экспортолжээ. Оны эхнээс нийт 495.1 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 2 хувиар өссөн байна.

Харин төмрийн хүдэр, баяжмалын тухайд 34 автомашин, 1,317 чингэлэг тээвэр хил нэвтэрсэн. Оны эхнээс нийт 1,784.8 мянган тонныг  экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 70 хувиар өсжээ.  Тайлант долоо хоногт 96.4 мянган тонн төмрийн хүдэр, баяжмал хилээр гаргажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top