Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Aж үйлдвэржилтийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор Mонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөнийг 2023 оны тавдугаар сарын 26-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Засгийн газрын 2023 оны 103 дугаар тогтоолоор Аж үйлдвэржилтийн үндэсний хороог байгуулж, түүний бүрэлдэхүүнийг баталсан.
Үндэсний хорооны анхны хуралдаан дөрөвдүгээр сарын 10-ны өдөр болсон юм. Хурлаар нүүрс гүн боловсруулах, зэсийн, хар төмөрлөгийн, хөнгөн аж үйлдвэрийн гэсэн дөрвөн дэд хороотой байхаар тогтож, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Сэтгэгдэл ( 0 )