5G технологи 2035 он гэхэд дэлхийн эдийн засгийг $13 их наядаар тэлнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 05 сарын 12

Дэлхийн тэргүүлэх эдийн засгууд болох АНУ, БНХАУ болон Ази, Европын олон орон технологийг геополитикийн ирээдүйн өрсөлдөөнд стратегийн шийдвэрлэх нөлөө үзүүлнэ гэж үзэж хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх болжээ. 

Улс орнуудын эдийн засагт 5G,  хиймэл оюун ухаан, блокчэйн зэрэг дэвшилтэд технологийн үзүүлэх нөлөө нэмэгдэж 2030 он гэхэд хиймэл оюун ухаан дэлхийн эдийн засгийг 15 их наяд гаруй ам.доллар, 2035 он гэхэд 5G технологи 13 их наяд ам.доллароор тус тус тэлж, 22 сая ажлын байр бий болгох таамаглал байгааг судалгаанд дурджээ.

Технологийн зах зээлд АНУ, БНХАУ, Япон, ХБНГУ, БНСУ, Их Британи, БНФУ зэрэг орон тэргүүлэх төлөвтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top