АНУ-ын Засгийн газар АНУ руу агаарын тээврээр нэвтэрч буй олон улсын зорчигчдод тавигдах Ковид-19 вакцины шаардлагыг хүчингүй болгожээ.
Тодруулбал, “Ковид-19 өвчний нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал” тавдугаар сарын 11-ний өдрөөс дуусгавар болсон учраас ийнхүү вакцины шаардлагыг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.
Тиймээс тавдугаар сарын 12-ноос эхлэн цагаачлалын бус зорилгоор АНУ руу агаарын тээврээр нэвтэрч буй зорчигчид АНУ-аас хүлээн зөвшөөрөгдсөн Ковид-19 өвчний бүрэн вакцинжуулалтад хамрагдсан гэдгээ нотлох шаардлагагүй болжээ.
Сэтгэгдэл ( 0 )