Mөнгөний нийлүүлэлт (M2) дөрөвдүгээр сарын эцэст 30.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.7 их наяд төгрөг буюу 9.9 хувиар өсжээ. Энэ өсөлтөд төгрөгийн харилцах 1.5 их наяд төгрөгөөр, валютын хадгаламж 976.5 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Төгрөгийн хадгаламж дөрөвдүгээр сарын эцэст 13.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 424.8 тэрбум төгрөг буюу 3.2 хувиар өсөж, өмнөх оны мөн үеэс 206.1 тэрбум төгрөг буюу 1.5 хувиар буурчээ.
Төгрөгийн хадгаламжийн 12.0 их наяд төгрөг буюу 88.9 хувь нь иргэдийн хадгаламж, 1.5 их наяд төгрөг буюу 11.1 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.
Валютын хадгаламж 5.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 616.5 тэрбум төгрөг буюу 10.4 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 976.5 тэрбум төгрөг буюу 22.4 хувиар өсжээ.
Сэтгэгдэл ( 0 )